Компанийн тухай

“Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх” чиглэлээр  үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 сард байгуулагдсан.

View more
Бүтээгдэхүүн

Манай компани нь захиалагчийн барилга байгууламж дээр хийсэн дулаан хангамжийн иж бүрэн тооцоо, судалгаанд үндэслэн ХБНГУ-н Вийссманн группээс дараах халаалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэн угсарч суурилуулдаг

View more
Хэрэгжүүлсэн төсөл

Хөрс-Ус төрлийн Vitocal 350 BWH 113 загварын дулааны насос бүхий халаалтын системийг 2009 онд суурилуулсан. Монгол орны эрс тэс, цаг  уур амьсгалд 8 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

View more
ДУЛААН ХАНГАМЖИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компанийн үндсэн үйл ажиллагаан нэг чиглэл болох дулаан хангамжийн зөвлөх үйлчилгээ нь дараах үе шаттай хийгддэг. Ингэхдээ захиалагчийн шинээр барих болон баригдсан байгаа барилга байгууламжид дараах тооцоо судалгааны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Үүнд:

Дулааны алдагдлын тооцоо

Захиалагийн  барилга байгууламжийн дулааны алдагдлыг газар дээр нь термо камераар хэмжих мөн хаших хийц /гадна хана, хаалга, цонх, дээвэр, шал/-ээр болон инфильтрац /зай завсар/-аар алдагдах дулааныг хаших хийцийн бүтэц болон хэмжээгээр, барилгын норм стандартын дагуу тооцдог.

Хэрэглээний халуун усны тооцоо

Хэрэглээний халуун усны зарцуулалтыг хэрэглэгчийн тоонд үндэслэн норм стандартын дагуу болон бодит байдалтай уялдуулан топорхойлж, ус халаахад шаардлагатай дулааны тоо хэмжээг тооцдог.

Дулааны эх үүсвэрийн тооцоо судалгаа

Барилгын халаалт, хэрэглээний халуун усанд шаардлагатай дулааныг хангах эх үүсвэрийг хэд хэдэн хувилбараар сонгон авч анхы хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг халаалтын сар бүрээр тооцож хооронд нь харьцуулж мэргэжлийн дүгнэлт гаргана.

Дотор халаалтын системийн тооцоо

Барилгын дотор халаалтын системийг барилгын норм стандартын дагуу тухайн дулаан эх үүсвэртэй тохирсон, хүн амьдрах таатай нөхцлийг бүрэн хангаж байхаар төлөвлөх ба халаах хэрэгслийн тооцоог өрөө тус бүрээр хийдэг.

Агааржуулалтын системийн тооцоо

Барилгын агааржуулалт шаардлагатай өрөөнүүдийн зориулалтаас нь хамааруулан идэвхтэй болон идэвхгүй агааржуулалтын системийн төлөвлөлтийн тооцоо судалгааг хийдэг.

Захиалагч нь дулаан хангамжийн иж бүрэн тооцоо судалгааг хийлгэснээр шинээр барих болон баригдсан байгаа барилга байгууламжийнхаа дулааны алдагдлыг бууруулах,эрчим хүчний хэмнэлттэй болгох цаашаалаад одоо болон ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний аль нэг эх үүсвэрийг суурилуулахад техникийн хувьд ямар нэгэн саад бэрхшээлгүй бүгдийг урьдчилан тооцуулж төлөвлүүлж анхны хөрөнгө оруулалтаа буурлуулдаг нь маш их давуу талыг бий болгодог.