Компанийн тухай

БИДНИЙ ТУХАЙ

Степпесолар компани нь “Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх” чиглэлээр  үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 сард байгуулагдсан. 2009 оны 1 сард Шинжлэх ухаан – үйлдвэрлэлийн  компани болон өргөжсөн. Мөн 2009 оноос сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын тоног төхөөрөмж  үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann Групптэй хамтран ажиллаж, улмаар Viessmann группийн Монгол дахь Албан ёсны төлөөлөгч болсон.

Viessmann Групп нь халаалтын тоног төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлэгч, хатуу, хийн болон шингэн түлшний зуух, дулааны насос, нарны хавтгай болон вакум коллектор, нарны зай хураагуур, биохийн дулаан цахилгааны станц зэрэг нарийн технологийн төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. 1917 онд үүсгэн байгуулагдсан, гэр бүлийн компани бөгөөд одоо 3 дахь үеийн доктор Мартин Viessmann удирддаг. Эргэлтийн нийт хөрөнгө нь 1,6 миллиард Евро бөгөөд 8900 ажилтантай.  Франц, Канад, Польш, Унгар, Австри, Швейцарь, Хятад зэрэг 16 улсад  өөрийн үйлдвэртэй, дэлхий даяар 120 худалдааны төлөөлөгчийн газартай.