ХАЛААЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Манай компани нь захиалагчийн барилга байгууламж дээр хийсэн дулаан хангамжийн иж бүрэн тооцоо, судалгаанд үндэслэн ХБНГУ-н Вийссманн группээс дараах халаалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэн угсарч суурилуулдаг. Үүнд:

  • Газрын гүний дулааны насос
  • Нарны вакуум коллектор
  • Хатуу, шингэн, хийн түлшний зуух

Дулааны насосны тухай

Английн нэрт физикч Лорд Кельвин 1852 онд дулааны насосыг онолын хувьд байх боломжтойг анх нээсэн. Үүнээс хойш 90 жилийн дараа анхны дулааны насосыг Роберт Веббер зохион бүтээсэн. Эдгээр дулааны насос нь 1960 – 1970 онуудад зах зээлд өргөн нэвтэрсэн. Сүүлийн жилүүдэд Европын өндөр хөгжилтэй Герман, Швейцари, Швед зэрэг орнууд газрын гүний дулааны насосыг ахуйн хэрэглээнд өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд зөвхөн Швейцари улс гэхэд л нэг жилд шинээр баригдаж байгаа 3 байшин бүрийн, 2 –т нь суурилуулдаг.

Дулааны насосны ажиллах зарчим

Байгаль дээр буюу агаар, газрын хөрс, гол мөрөн нуурын ус, газрын хөрсөн дэх ус нь тодорхой хэмжээний нам температуртай дулааныг өөртөө агуулж байдаг. Энэ нам температуртай дулааныг халаалт эсвэл хэрэглээний болон ундны халуун ус бэлтгэхэд шууд ашиглах боломжгүй байдаг. Харин дулааны насосны тусламжтайгаар өндөр температуртай болтол нь өсгөж ашигладаг. Нам температуртай дулааныг байгаль өөрөө байнга нөхөн сэргээж байдаг учир экологийн хувьд цэвэр, эдийн засгийн хувьд хэмнэлттэй технологи юм.

Дулааны насосны ашигт үйлийн коэффициент

Дулааны насосыг ашиглахад компрессор болон бусад сүлжээний насосуудыг цахилгаан эрчим хүчээр ажилуулах ба нийт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнээсээ 4 – өөс 6 дахин их дулаан үйлдвэрлэдэг. Өөрөө хэлбэл тухайн барилгыг мөн хэрэглээний болон ундны усыг халаахад шаардлагатай нийт дулааны ¼ – г цахилгаан эрчим хүчээр, үлдсэн ¾ – г нам температуртай дулааны эх үүсвэрээс авна.

Дулааны насосны төрлүүд

Нам температуртай дулааны эх үүсвэрээс нь хамааруулан дулааны насосыг 3 төрөлд хуваадаг. Үүнд:

  1. Хөрс – Ус төрлийн дулааны насос
    1. Гүний
    2. Хэвтээ
  2. Ус – Ус төрлийн дулааны насос
  3. Агаар – Ус төрлийн дулааны насос

Дулааны насосны эдгээр 3 төрлөөс манай орны хувьд хамгийн тохиромжтой нь Газрын гүний газрын гүний Хөрс  – Ус төрлийнх юм. Манай компани нь Viessmann группын дараах хоёр төрлийн дулааны насоснуудыг оруулж ирэн суурилуулдаг.

  1. BWT загварын дулааны насос
    • Халаах хүчин чадал 5,7-9,5 кВт
    • Дотроо хэрэглээ болон ундны халуун усны нөөц савтай учир халаалт болон халуун усыг зэрэг шийдэх боломжтой
  1. BWH загварын дулааны насос
    • Халаах хүчин чадал 12,7 – 90 кВт
    • Зөвхөн халаалт шийдэх ба халуун ус шийдэхийн тулд нэмэлт халуун усны нөөц сав шаардлагатай.