Сод цэцэрлэг

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Агаарын чанарын албаны захиалга, санхүүжилтээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд Сонгино-Хайрхан дүүргийн Толгойтын 2 дугаар хорооны Сод хүүхдийн цэцэрлэгт газрын гүний Хөрс-Ус төрлийн Vitocal 350 BWH 113 загварын дулааны насос бүхий халаалтын системийг 2009 онд суурилуулсан. Энэхүү халаалтын систем нь Монгол орны эрс тэс, цаг уур амьсгалд 8 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.
1. Газрын гүний Хөрс-Ус төрлийн Vitocal 350 BWH 113 загварын дулааны насос- Халаалтын чадал – 17,2 кВт
- Хөргөлтийн чадал буюу
- газрын гүнээс авах дулаан – 11,43 кВт
- Цахилгаан хэрэглээ – 5,7 кВт
- Ашигт үйлийн коэффициент – 3
- Өрөмдлөг – 100 метрийн гүнтэй 4 цооног
2. Газрын гүний цооногийн өрөмдлөг, шугам хоолойн угсралтын ажил
3. Дулааны насосны дотор угсралтын ажил