Улаанбаатар хот, 17010, ХУД 15-р хороо, Хаан тауэр, 21-р давхар
Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлэгч
"Степпе Солар" ХХК нь агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Анх 2008 оны 11-р сард байгуулагдсан бөгөөд 2009 оны 1-р сард Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн компани болон өргөжсөн. Манай компани сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт суурилсан халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann брендтэй хамтран ажилллаж, тус брендийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр ажиллаж байна.
Бид аж ахуй нэгж, байгууллага, айл өрхөд Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууц барих, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний дулаан, цахилгааны эх үүсвэрийг суурилуулах ажилд тооцоо судалгаа хийх, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлдэг.
Манай цахим талбарт морилж буй та бүхэнд амжилтын дээдийг өргье.
Хүндэтгэсэн Steppe solar team
+