Background

Бидний тухай

  Манай компани нь салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн уламжлалт бус технологийн зөвлөгөө, шийдэл нийлүүлэгч бөгөөд агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  Бид аж ахуй нэгж, байгууллага, айл өрхөд Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууц барих, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сэргээгдэх эрчим хүчний дулаан, цахилгааны эх үүсвэрийг суурилуулах ажилд тооцоо судалгаа хийх, цаашид сэргээгдэх эрчим хүчний үр ашгийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Манай цахим талбарт морилж буй та бүхэнд амжилтын дээдийг өргье. 

Хүндэтгэсэн Steppe solar team