High Efficiency Solar Cells For Manufacturers

Эко байшин

Бид Вийссманн компанитай хамтран 2009 үны 4 сард "Эко байшин" төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах, дулааны шугам сүлжээ, эрчим хүчний ачааллыг хөнгөвчлөх зорилгоор хийгдсэн бөгөөд байр, орон сууцанд газрын гүний болон нарны эрчим хүч ашиглан бие даасан халаалтын систем суурилуулах ажил байсан.

Зүүн дөрвөн зам худалдааны төвд байрлах энэхүү "Эко байшин" нь халаалтаа газрын гүнээс Хөрс - Ус төрлийн дулааны насосоор, хэрэглээний халуун усаа нарны вакум коллектороор, дотор гэрэлтүүлгийг нарны зай хураагуураар шийдвэрлэсэн.