High Efficiency Solar Cells For Manufacturers

"Ачит Ихт" ХХК-ийн дулаан хангамжийн алдагдлыг бууруулах

2017 онд "Ачит Ихт" ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах салбар үйлдвэрийн захиргааны өргөтгөлийн барилгад дулаан хангамжийн иж бүрэн тооцоо судалгаа хийж, дулааны алдагдлыг бууруулсны дараа 120 метрийн гүнтэй нийт 8 цооног өрөмдөж 28,4 кВт, 9,4 кВт-ын хүчин чадалтай 2 ширхэг газрын гүний хөрс-ус төрлийн дулааны насос болон нарны вакум коллектор бүхий хосолсон халаалтын систем суурилуулсан.

Уг барилгын дулааны алдагдлыг бууруулж газрын гүний дулаан болон нарны эрчим хүчээр халааснаар агаар мандалд цацагдах хүлэмжийн хийн хэмжээг жилд 116 тн-р бууруулж. насанд хүрсэн 489 хүний бүтэн жил амьсгалах хүчил төрөгчийг шатаалгүй үлдээхээр байна.