Background

Бидний үйлчилгээ

Бид суурилуулсан газрын гүний хөрс-ус төрлийн дулааны насос бүхий халаалтын системийн үйл ажиллагаанд тогтмол хэмжилт судалгаа хийж, эрдэм шинжилгээний нийтлэл, газрын гүний дулааны насосыг Европын стандартаар Монгол орны нөхцөлд хэрхэн суурилуулах стандарт, зааварчилгаа, зөвлөмж зэрэг бичиг баримтыг боловсруулдаг.

Үүнээс гадна манай компани нь аж ахуйн нэгж албан байгууллага, хувь хүнд Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй барилга орон сууц барих, сэргээгдэх эрчим хүчинд суурилуулсан байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дулаан, цахилгааны эх үүсвэрийг суурилуулах ажилд тооцоо судалгаа, зөвлөх үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй үзүүлж байна.

  • Нарны халаалтын 5-500 вольт чадалтай системийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Нарны цахилгаан хангамжийн системийн тооцоо, сонголт, угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Нарны болон эрчим хүчний хэмнэлттэй гудамж талбайн гэрэлтүүлэгийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • Газрын гүний хөрс-ус төрлийн дулааны насос бүхий халаалтын системийн үйл ажиллагаанд хэмжилт судалгаа хийх
  • Газрын гүний дулаан ашиглан барилга байгууламжийн халаалтыг шийдэх угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээ
  • SBR технологийн үйлдвэрийн болон ахуйн бохир ус цэвэршүүлэх системийн шийдэл