Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах ажлын хүрээнд Сонгино Хайрхан дүүргийн Сод хүүхдийн цэцэрлэгт газрын гүний дулааны халаалтын бие даасан системийг 2009 онд суурилуулан, хүлээлгэн өгсөн. Нэгж талбайг бүтэн жил халаах эрчим хүчний зарцуулалт нь 96,5 кВт*ц/(м2 жил), бусад энгийн халаалттай барилгын хувьд (300-350) кВт*ц/(м2 жил) байдаг.
Энэхүү халаалтын систем нь арван дөрөв дөх жилдээ амжилттай ажиллаж байгаа бөгөөд жилд хэрэглэдэг нүүрсний зардлыг 88%-аар бууруулж, 8,5 сая төгрөг хэмнэсэн. Ингэснээр агаарт цацагдах хүлэмжийн хийн хэмжээг жилд 93,3%-аар буюу 195,5 тн-оор бууруулж, 218 тн хүчилтөрөгч хэмнэсэн. Энэ нь насанд хүрсэн 906 хүний бүтэн жил амьсгалах хүчилтөрөгч юм.