Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 МВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90 МВт хүчин чадалтай байх юм. Энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай гэсэн үг. Гэвч нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж буй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үүнд дараах хариултыг өглөө. Тэрбээр "Нэгдүгээрт, улс орны эрх ашиг чухал. Эрчим хүчний хараат бус байдал нь КОВИД, дайны үед хэр чухал вэ гэдгийг Монголчууд ойлгосон байх. Гадаадын тусламжаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих боломж бүрдсэн нь ховорхон тохиолдол. Засгийн газар 3 аймгийн иргэдтэй уулзаж, нөхөн олговрыг үе шаттай олгож, хохиролгүй болгоно гэдгээ хэлсэн. Шаардлагатай бол ажлын хэсэг байгуулж иргэдтэй уулзана. Засгийн газар энэ төслийг заавал ажил хэрэг болгоно. Энэ бол Монгол Улсын эрх ашиг" гэв.